Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

"ОЙЛГОЁ, ОЙРТЪЁ, ХАЙРЛАЯ" аян зарлалаа

2021-04-21

“ОЙЛГОЁ, ОЙРТЪЁ, ХАЙРЛАЯ” аянтай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Хуягбаатар хороодын иргэдийн Нийтийн Хурлын дарга нартай цахим уулзалт хийлээ.

Тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан нийгэм, гэр бүл, хамт олны дунд архины хэрэглээг бууруулж, таслан зогсоох замаар эрүүл аюулгүй, аз жаргалтай дүүрэг болох зорилго тавин “ОЙЛГОЁ, ОЙРТЪЁ, ХАЙРЛАЯ” аяныг энэ сарын 15-наас 06 дугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна.

Аяны хүрээнд 43 хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл, дүүргийн Цагдаагийн хэлтсүүдийн Гэр бүл, хүүхэд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Хорооны цагдаагийн хэсгийн ажилтнууд болон иргэд олон нийтийн дунд тус тус уралдаан зарлаж дүгнэх юм.

Дээрх аяныг хороо бүрт идэвхтэй, хүртээмжтэйгээр хэрэгжүүлж архидан согтууралтаас үүдсэн гэмт хэргийг бууруулахад анхаарч ажиллах тухай, мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хороодод тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%