Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2023-11-11

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат нартай хамтран ажиллах санамж бичигт 2023.11.10-ны өдөр гарын үсэг зурлаа. Тус арга хэмжээнд Өмгөөлөгчдийн Холбооны дэд Ерөнхийлөгч М.Баасанбат, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баясгалан, О.Санчирбал, өмгөөлөгч Т.Энхбаяр, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Отгонсүрэн, Дундговь аймгийн ГХУСАЗСЗ, Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудийн хөгжлийн газар зэрэг хуулийн байгууллагуудын төлөөлөл, Дундговь аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгчид оролцов. Санамж бичгийн хүрээнд талууд ард иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор орон нутгийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлтэй хамтран ажиллах, иргэдэд төрийн үйлчилгээг жигд, хүртээмжтэй хүргэх зорилгоор Мандалговь хотод “Эрх зүйн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах талаар судлан зохих арга хэмжээг авч ажиллах, орон нутгийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулан чанар хүртээмжийг дээшлүүлэх үүднээс өөрийн байртай болгох зорилгоор дэд бүтэцтэй холбогдох боломжтой газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, иргэд хууль зүйн чанартай үйлчилгээг авах, тэдний өмгөөлүүлэх эрхийг хангах зорилгоор аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар болон Шүүхийн байранд Өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, зөвлөгөө мэдээлэл өгөх өрөөний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, цагдан хорих баривчлах түр саатуулах байранд өмгөөлөгчтэй уулзах уулзалтын өрөөг зохих стандарт шаардлагад нийцүүлэх, өсвөр насны буюу ахлах ангийн сурагчдад эрх зүйн мэдлэг олгох, тэднийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад Дундговь аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөлөөс сургалт зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа асуудлуудаас урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллахаар тохиролцлоо. Уулзалтад оролцсон байгууллагууд санамж бичигт тусгагдсан, өөрсдийн чиг үүрэгт хамаарах асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%