Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ИЗҮНОКҮНИ ХОТ ХӨГЖИЛ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2024-08-05

Сонгинохайрхан дүүрэгт Япон улсын Изүнокүни хотын удирдлагын төлөөлөл, иргэд, сурагчдын хийх айлчлал өнөөдөр /2024.08.05/ эхэллээ.

Өнөөдөр хотын удирдлагуудын төлөөлөл болон иргэдийг дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатарын хамтаар хүлээн авч уулзлаа.

Изүнокүни хотын төлөөллүүд жил бүр Сонгинохайрхан дүүрэгт хүрэлцэн ирдэг бөгөөд дүүргийн "Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв"-ийн үйл ажиллагаатай танилцаж, гар урлалын чиглэлээр хамтран ажиллах, хөдөлмөрийн насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн зочид дүүргийн "Хөгжил цогцолбор" сургуультай танилцаж, цаашид хамтын ажиллагаа эхлүүлэхээр боллоо. Энэ үеэр Изүнокүни хотоос ирсэн 19 сурагч манай сурагчдад хичээлийн хэрэгсэл, цүнх бэлэглэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцооны хөтөлбөрийг 2015 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд Япон улсын 90 гаруй сурагч Сонгинохайрхан дүүрэгтэй танилцаад байна.

Энэ удаагийн сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын 19 хүүхэд, 2 багшийн хамт "Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан”-д амарч, монгол соёл, зан заншилтай танилцах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6076
4596 / 76%
922 / 15%
272 / 4%
286 / 5%