Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ХЭЛМЭГДЭГЧДИЙН АР ГЭРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-09-09

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хэлмэгдэгчдийн ар гэрт хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгууллаа.

Хэлмэгдэгчдийн гэр бүлд дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсгийнхэнтэй хүндэтгэл үзүүлсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж амьд сэрүүн байгаа-2 иргэн, хэлмэгдэгчдийн эхнэр-5, төрүүлсэн үр хүүхэд, ач зээ-270 иргэн нийт 300 аад иргэн амьдарч байна.

Сонгинохайрхан уулын арын хэлмэгдэгчдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол 2024.09.10-ны 12.00 цагт, Хамбын овоонд буяны ном хурах арга хэмжээ 2024.09.10-ны 11.00 цагт тус тус зохион байгуулагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6076
4596 / 76%
922 / 15%
272 / 4%
286 / 5%