Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-09-10

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан уулын ар энгэрт байрлах “Хэлмэгдэгчдийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж, НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга М.Халтар, дүүргийн салбар комиссын нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний ажлын алба, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдийн хамтаар оролцлоо.

1996 оноос эхлэн Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, 29 дэх жилдээ хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрөөж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6076
4596 / 76%
922 / 15%
272 / 4%
286 / 5%