Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ХӨРШИЙН ХЯНАЛТЫН БҮЛГИЙН ГИШҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2024-09-24

Сонгинохайрхан дүүргийн 43 хороодын ХӨРШИЙН ХЯНАЛТЫН бүлгийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2024 оны 09 сарын 23-ны өдрөөс 10 сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж байна. Хуваарийн дагуу 7, 8, 9, 10, 11, 28, 31 хороодын гишүүдэд ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллүүдийг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн хөтөлбөр хамтран хүргэлээ.

Тус сургалт Гал түймэр унтраах, аврах 26-р ангийн сургалтын танхимд дараах чиглэлээр зохион байгуулсан юм.

- Гамшгийн тухай ойлголт

- Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх

- Газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах

- Гамшгаас хамгаалах тухай хууль - Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журмуудын талаар Онцгой байдлын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Хошууч С.Должинсүрэн, мэргэжилтэн Дэслэгч Б.Дэлгэрзаяа нар мэдээлэл өглөө.

Өнөөдөр буюу 09 сарын 24-ний өдөр дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 43 дугаар хороодын Хөршийн хяналтын бүлгийн гишүүдэд сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6076
4596 / 76%
922 / 15%
272 / 4%
286 / 5%