1. Засаг дарга М.Чинболдын өргөн барьсан "Дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц / 2014 оны байдлаар / Дүүргийн 2014 оны эдийн засаг нийгмийн зорилтын хэрэгжилт;
2. Дүүргийн 2015 оны эдийн засаг нийгмийн зорилт
3. Сонгинохайрхан дүүргийн улсын болон орон нутгийн төсөвт байгууллагуудын 2014 оны тодотгосон төсвийн төсөл
4. Сонгинохайрхан дүүргийн улсын болон орон нутгийн төсөвт байгууллагуудын 2015 оны төсвийн төлөвлөгөөний төсөл
5: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтын төсвийн танилцуулга
6. Сонгинохайрхан дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэсэн асуудлуудыг бүлгийн хурлаар авч хэлэлцээд:
1. "Дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц 2014 оны байдлаар" Дүүргийн 2014 оны эдийн засаг нийгмийн зорилтын хэрэгжилт "Хангалттай гэсэн үнэлгээг өгсөн.
2. "Сонгинохайрхан дүүргийн улсын болон орон нутгийн төсөвт байгууллагуудын 2014 оны тодотгосон төсвийн төсөл" "Сонгинохайрхан дүүргийн улсын болон орон нутгийн төсөвт байгууллагуудын 2015 оны төсвийн төлөвлөгөөний төсөл" Сонгинохайрхан дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө"-г дэмжиж өргөн барьсанаар батлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
3. "Дүүргийн 2015 оны эдийн засаг нийгмийн зорилт"-ыг авч хэлэлцээд
2-р бүлгийн 2,3,3 буюу 100-р асуудалд " 16-р хорооны Ирээдүй цогцолборын 2-р дунд сургуульд уншлагын танхим байгуулах"
2-р бүлгийн 2,3,1 буюу 93-р заалт дээр "27, 29-р хороодод сургууль цэцэрлэгийн барилгын газрын асуудлыг холбогдох газруудад уламжилж шийдүүлэх"
2-р бүлгийн 2,3,2 буюу 97-р заалт дээр "1-р хороог нэмж" оруулах
2-р бүлгийн 2.4.1 буюу 120-р заалтад "Бие биелгээ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх" гэж нэмэх
3-р бүлгийн 3.2.5 буюу 175-р заалтад "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн барилга барих газрын асуудлыг шийдвэрлэх" гэсэн саналуудыг нэмж тусгуулахаар санал гаргаж ИТХ-ын 8-р хуралдаанаар дэмжүүлж батлууллаа.
СХД-ийн ИТХ дахь АН-ын бүлэг
