Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР МАНАЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

2015-01-09

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал тэргүүтэй төлөөлөл манай дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчидтэй уулзлаа.Уулзалтаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн онд хийсэн ажил болон цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцлоо. Энэ үеэр дүүргийн удирдлага, төлөөлөгчид иргэдийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг хэлж байв. Тухайлбал, дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар дүүргийн 19 дүгээр хороо, 21, авто сургуулийн уулзвараас Гэмтлийн эмнэлэг хүртэлх 3.1 километр замын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн Улаанчулуутын хогийн хогийн цэг рүү хог тээвэрлэж буй бусад дүүргийн тээвэрлэгч байгууллагууд хог тээвэрлэх замдаа дүүргийн нутаг дэвсгэрээр хогоо асгаж, хийсгэдэг байдалд хяналт тавих хэрэгтэй байгааг хэлсэн.







 Мөн Төлөөлөгчдийн зүгээс толгойтын зам дагуу мод зүлэг тарьж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, гэр хорооллынногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хууль зөрчдөг дэн буудлуудыг хаах, ил задгай оршуулгыг цэгцлэх, гар дээрээс худалдаа эрхлэгчдийг зохицуулах, хороодын бүтцийг сайжруулах гэх зэрэг саналуудыг хэллээ.
Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Хороодын бүтцийг шинэчлэх санал байнга ирдэг. Засаг захиргааны анхан шатны нэгжийн хувьд хороодыг бэхжүүлэх, эрх мэдлийг дээшлүүлэх замаар иргэдэд тулгарч байгаа асуудлыг газар дээр нь олон нийтийн оролцоотой шийдвэрлэдэг болгох талаар бид ихээхэн анхаарал хандуулж байгаагаа хэлсэн юм. Хороодыг санхүүгийн эрх мэдэлтэй болгох боломж бололцоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх асуудлаар нийслэлийн шилдгээр шалгарсан 10 хорооны Засаг дарга нарын саналд үндэслэн манай албанаас тодорхой саналын төсөл боловсруулж буйгаа мөн дуулгав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%