Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ЗУУГААС ӨНДӨР НАСТАЙ АХМАДУУДАД БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

2015-02-17

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан 100-аас дээш насны өндөр настнуудад хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг илгээдэг уламжлалтай. Уламжлал ёсоор Сонгинохайрхан дүүргийн өндөр настнууддаа илгээсэн бэлэг, мэндчилгээг дүүргийн Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан нар гардуулан өглөө.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 100-с дээш насны 11 ахмад өдгөө мэнд сэрүүн байдаг юм. Зуун насыг насалж зургаадай таягаа тулсан ахмадууд маань Ерөнхийлөгчийн мэндчилгээг хүлээн авсандаа баяртай байгаагаа илэрхийлж Сонгинохайрхан дүүргийнхээ удирдлагуудад ажлын өндөр амжилт хүсэж байлаа.

Зуун насыг насалж, зургаадай таяг тулсан өндөр настнууд:

            Доржын Сэр-Од 1914 онд төрсөн. 101 настай, эрэгтэй, СХД-ийн 27-р хороо

            Доржын Ичинхорлоо 1914 онд төрсөн. 101 настай, эмэгтэй, СХД-ийн 18-р хороо

            Данаажавын Гүнсэнжав 1912 онд төрсөн. 103 настай, эмэгтэй, СХД-ийн 23-р хороо

            Давгажавын Адъяа 1912 онд төрсөн. 103 настай, эмэгтэй, СХД-ийн 5-р хороо




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6076
4596 / 76%
922 / 15%
272 / 4%
286 / 5%