Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ИРГЭНИЙ ТАНХИМ-ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ АРГА ЗАМ

2015-04-02

“ИРГЭНИЙ ТАНХИМ”-ЫН ЗОРИЛГО: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл, хөтөлбөрүүд нийгмийн тулгамдсан асуудлуудыг ард нийтээр хэлэлцүүлж иргэдийн санал бодол байр суурийг тусгах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нмэгдүүлэх замаар нээлттэй, хяналттай, хариуцлагатай иргэний нийгмийг төлөвшүүлэхэд оршино.
“ИРГЭНИЙ ТАНХИМ”-ЫН ЗОРИЛТУУД Иргэний оролцоог нэмэгдүүлэхэд иргэдийн болон төр засгийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнтэй харилцаа холбоог бэхжүүлэх, төр иргэний түншлэлийг хөгжүүлэх, танхимыг шийдвэр гаргах түвшин дэх иргэний оролцооны мэргэшсэн төрийн байгууллага болгон төлөвшүүлэх, танхимын үйл ажиллагааны үр нөлөөтэй тогтвортой байдлыг бэхжүүлэх, дотоод чадавхийг дээшлүүлэх,орон нутагт түгээн дэлгэрүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах цар хүрээг нэмэгдүүлэх явдал юм. Аливаа асуудлаар шийдвэр гаргахад орон нутгийн иргэдийн оролцоог хангаж иргэдэд үйлчлэх. Үүнд: Хэлэлцэж буй тодорхой асуудлаар саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг иргэдэд олгох Иргэдийн хэрэгцээ шаардлагыг ямар нэгэн шат дамжлаггүйгээр өөрсдөөс нь шууд сонсож мэдэхэд нь орон нутгийн шийдвэр гаргагч нарт туслах, иргэдийг тэд нартай холбож өгөх Иргэний танхимд хэлэлцэхэд асуудлын талаарх бүрэн мэдээллийг бүх талуудад тэгш хүртээмжтэй хүргэх Иргэдийн оролцоо, нөлөөлөл, нээлттэй, хариуцлага байдал зэрэг сэдвийн хүрээнд иргэдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх
ИРГЭНИЙ ТАНХИМЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Нэг. Хэлэлцүүлэг-Хуулийн төсөл,орон нутгийн цаг үеийн асуудлууд,ИТХ-ын шийдвэрийн төсөл, тухайн төлөөлөгчийн санаачлан шийдүүлэх гэж буй асуудал, Засаг даргын шийдвэрүүд, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт зэрэгт иргэдийн санал авах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулах
Хоёр. Олон нийттэй хийх уулзалт-Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэйгээ уулзах, иргэд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар уулзалт зохион байгуулах, тухайн орон нутагт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн талаар олон нийт санал бодлоо солилцох, орон нутгийн төрийн байгууллагууд үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилгоор уулзалт зохион байгуулах
Гурав. Сургалт- Иргэний танхим иргэддээ хандан өөрсдөө сургалт зохион байгуулахаас гадна орон нутгийн төрийн болон ТББ-аас иргэдэд зориулсан төрөл бүрийн сургалтуудыг хамтран зохион байгуулах Дөрөв.Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах-Орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг танхимаар болон явуулын иргэний танхимын үйлчилгээгээр дамжуулан хүлээн авч, зохих шийдвэр гаргагч нарт уламжлан дамжуулах


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%