Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ”-ийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2015-04-28

Монгол улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ”-ийн төсөлд захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах суурь харилцааг нэгдсэн стандартад оруулахаар тусгасан.

Төслийн хэлэлцүүлгийг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд Эхлээд төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын дунд хуулийн төслийг танилцуулж хэлэлцүүлэгт оролцогчдоос уг хуулийн төслийн талаархи саналыг нь сонслоо.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт  дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар, ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд оролцсон юм.

Хэлэлцүүлгийн ИЗИС-ын Хууль зүйн сургуулийн багш магистр Хишигбат хөтлөн явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчдын идэвхи оролцоо маш сайн байлаа. Хэлэлцүүлгийн үед тавигдсан зарим санал, санаачлагуудыг дурдвал

СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар:  “ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ”  хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа оролцож байгаа та бүхэнд талархал илэрхийлье.

Хуулийн төсөлтэй холбоотой хэд хэдэн санал хэлсэн бөгөөд төслийн багийнхнаас бичгээр хариугаа авахаар болсон юм. Тухайлбал захиргааны хуулийн зүйл заалтуудыг тэр хэвээр нь оруулсан байгааг дурдаад захиргааны актыг гаргах талаархи саналыг хэллээ.

СХД-ийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий:  “ Захиргааны ерөнхий хууль хэмээх нэгдсэн хуультай болох нь зөв зүйтэй, захиргааны шийдвэр гаргах процессуудыг нийтэд нь хамруулах чиг хандлага явагдаж байгаа нь хуулийн давуу тал бий болж байна” гэлээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6076
4596 / 76%
922 / 15%
272 / 4%
286 / 5%