Чингэлтэй
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Хэлэлцүүлгийг
нээж үг хэллээ. Тэрээр Иргэний оролцооны хэлтэс, Иргэний танхим
байгуулагдаад 2 жил орчим хугацаанд Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд
иргэдийн оролцох оролцоо, шинээр хийж хэрэгжүүлж, байгаа ажлын ахиц
дэвшил нэлээн гарч байгаа.
Өнөөдрийн
энэхүү уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж, хэлэлцүүлгээс
гарах үр дүн маань Улаанбаатар хотын хэмжээнд тэр дундаа , Иргэний
танхимуудаар дамжиж, иргэдэд эерэг сайн тал болж хүрээсэй гэж хүсч
байна, гээд хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүслээ.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж “Иргэний оролцооны тухай хууль”-ийн төслийг танилцуулж , оролцогчид асуулт асуун, саналаа хэлсэн.