Хэлмэгдэгсэдийн
дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Сонгинохайрхан уулын бэлд байрлах
хэлмэгдэгсэдийн хөшөөнд цэцэг өргөж, зул бадраан, бурхны ном хурж буян үйлдлээ.
Арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар болон нийслэлийн ЦАУЗБС комиссын төлөөллүүд
оролцов. Мөн дүүргийн ИТХ-ын дарга ЦАУЗБСК-ын дарга Х.Нямбаатар, дэд дарга
Ш.Бат-Өлзий нар болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд тэдний үр хүүхдүүд
оролцлоо. Мөн энэ өдөр дүүргийн 31 дүгээр хороонд байрлах Хамбын овоонд 108 зул
өргөж, лам хуваргууд ном хурлаа.