Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ХҮҮХДИЙН СПОРТЫН V ИХ НААДАМД ОРОЛЦОХ ЭРХ АВСАН 7 ХҮҮХДИЙГ ХҮНДЭТ ТЭМДЭГЭЭР ШАГНАВ

2015-09-15

Сонгинохайрхан дүүргээс Хүүхдийн Спортын V их наадамд оролцох эрх авсан өсвөрийн тамирчдад дүүргийн тугийг хүлээлгэн өгч, үдэн гаргах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Монголын Хүүхдийн Спортын V их наадмын зохион байгуулах комиссын дарга, Эрүүл Мэнд, Спортын дэд сайд Т.Болдбаатар, Монголын Хүүхдийн Спортын V их наадмын зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын яамны нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг Дарга М.Чинболд болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар 7 тамирчинд Сонгинохайрхан дүүргийн биеийн тамир спортын хүндэт тэмдэгээр гардууллаа. 




Хүүхдийн спортын V их наадмын эрхийг

1.Бокс - 5 
2.Буудлага - 3
3.Гимнастик / уран сайхны/ - 3
4.Гимнастик / спортын / - 1
5.Дугуй - 8
6.Жү-до бөх - 7
7.Сагсан бөмбөг - 12
8.Таеквондо - 3
9.Хөнгөн атлетик - 2
10.Чөлөөт бөх - 2 хүүхэд тус тус
авчээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%