Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ЗОЧИД БУУДАЛ, ДЭН БУУДАЛ, НИЙТИЙН БАЙРНЫ ЭЗЭД, ЗАХИРЛУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2015-09-30

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн гуравдугаар хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, дэн буудал, нийтийн байрнуудын эзэдтэй “Хуулийн хэрэгжилт“ арга хэмжээний хүрээнд уулзалт зохион байгуулж, яриа таниулга хийлээ.

Уулзалтад Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Гэрэлт-Эрдэнэ, ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Насанжаргал, цагдаагийн ахмад Б.Өсөхбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Ууганбаяр, байцаагч Д.Сугар, дүүргийн татварын хэлтсийн Хувь хүний орлогын албан татварын нэгжийн улсын ахлах байцаагч Ш.Нямаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Отгонбаяр, хяналтын прокурор, хууль цаазын  зөвлөх С.Чинзориг,  дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн мэргэжилтэн Ц.Мөнгөнзул болон өнөр бүсийн зочид буудал, дэн буудал, нийтийн байрны захирал эзэд оролцлоо. Уулазтын үеэр зочид буудал, дэн буудал, нийтийн байрны эздээс цаашид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах саналыг нь авч, ажил болгохоор боллоо.  

Дашрамд дурдахад, Цагдаагийн гуравдугаар хэлтэсийн хариуцан ажилладаг 12, 13, 14, 15, 16, 17, 23, 29, 30, 31 дүгээр хороодод 60 нийтийн байр, 29 зочид буудал үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%