Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Санхүү, эдийн засгйн хорооны ээлжит хурал боллоо. Хуралд Санхүү,
төрийн сангийн хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Татварын хэлтэс,
Нийгмийн даатгалын хэлтэс, Дотоод аудитын алба, Статистикийн хэлтэсүүд оролцов.
Хурлаар хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх хэлтэс албадын ажлын тайлан,
дүүргийн Эдийн засаг нийгмийн зорилтын биелэлтийг хэлэлцэж, дээрх хэлтэс,
албадын дарга нараас эдийн засаг, санхүүгийн чиглэлийн хүндрэл бэрхшээлтэй
асуудлуудын талаар сонирхсон асуултууддаа хариулт авсан юм.
Дараагийн хурлаар
дүүргийн 2015 оны 3 дугаар улирлын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхээр тогтлоо.
Мөн өнөөдрийн хуралд оролцоогүй Худалдан авах ажиллагааны алба, Худалдаа
үйлчилгээний хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэсийн ажлын тайлан, дүүргийн
эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг хэлэлцэх юм.