Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас “Өгөх өдөр”-ийг 10 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр дүүргийн удирдлагууд болон аж ахуй нэгж, албан байгууллагуудаас иргэдэд өглөг хандивыг өргөсөн юм. Тухайлбал, дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар дүүргийн толгойт бүсийн 67 худгаар дамжуулан иргэдэд үнэгүй ус тараах ажлыг зохион байгууллаа. Мөн иргэдэд хувцас болон хүнсний тусламж үзүүлсэн юм. ИТХ-ын Төлөөлөгчид болон Засаг даргын Тамгын газраас мөн хувцас, хүнс, мөнгөн тусламжийг үзүүлсэн юм. Арга хэмжээний үеэр “Өглөгийн эзэн” аж ахуй нэгж, байгууллага хувь хүмүүсийг шагнаж, алдаршуулав.
"Өгөх өдөр"-өөр иргэдэд
1. Иргэдийн хурлын төлөөлөгчид 6.4 сая
2. Дүүргийн удирдлагууд 6.7 сая
3. Засг даргын Тамгын газрын дотоод хэлтэс 2.9 сая
4. Дэргэдэх хэлтэс, алба 9.8 сая
5. Төрийн бус байгууллага, компаниуд 12.7 сая
6. Хороод 14,7 сая, нийт 53.4 сая төгрөний үнэ бүхий тусламж дэмжлэг тусламжийг тус тус үзүүллээ.