Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИССЫН ТАНИЛЦУУЛГА

2017-03-22

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах  дүүргийн салбар комисс нь язгуур угсаа, гарал үүсэл, үзэл бодол, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, нийгмийн байдлын улмаас улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн, нам, захиргааны байгууллагаас арга хэмжээ авагдсан, хэлмэгдсэн иргэдийн асуудлыг судалж  эрх бүхий байгууллагад уламжлах,  хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нэг удаагийн нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай ажлыг зохион байгуулах төрийн орон тооны бус байгууллага юм.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ЦАУЗБСК-ийн даргаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Нарийн бичгийн даргаар Хурлын Ажлын албаны Захиргааны хэлтсийн дарга О.Бат-Ирээдүй нар ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1320
513 / 39%
419 / 32%
188 / 14%
200 / 15%