Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10-р хуралдаан боллоо

2015-11-02

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10-р хуралдаанаар дараах 2 үндсэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

1. Дүүргийн Засаг даргын Эдийн засаг, санхүү төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч дарга Р.Дагвыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, мөн албан тушаалд Жигжидсүрэнгийн Сандагсүрэнг томилох талаар зөвшилцөх
2.Төрийн дээд цол, одон медальд тодорхойлох тухай

Тэргүүлэгчдийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас ирсэн албан тооттой холбогдуулж  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Эдийн засаг, санхүү төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч дарга Р.Дагвыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, мөн албан тушаалд Жигжидсүрэнгийн Сандагсүрэнг томилох  талаар 6 тэргүүлэгч зөвшилцөж уг саналыг дэмжиж тогтоол гаргав.
Дараагийн хэлэлцэж шийдвэрлэсэн зүйл нь Монгол улсад кино урлагийн салбар үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулж нэр бүхий 20 хүнийг Кино урлагийн зөвлөлөөс шагнуулахаар шагналын материалыг ирүүлсэн байсантай танилцаж Шагналд тодорхойлогдсон дээрх нэр бүхий хүмүүсийн материалыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд өргөн барихаар шийдвэрлэж тогтоолын төслийг баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%