Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо

2015-09-17

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар 4 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал Ногоон хэрэм-Ногоон хөгжил дэд хөтөлбөр боловсруулан батлуулах ажлыг хэсэг байгуулах тухай байлаа. Уг асуудалтай холбогдуулан ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчид саналаа хэллээ. Тухайлбал, ИТХ-ын Х.Нямбаатар Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар дүүрэгтэй ажлын уялдааг сайжруулах шаардлагатай байгааг хэлсэн бол Тэргүүлэгч Ж.Сандагсүрэнгийн зүгээс энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр дүүрэгт өгөх үр өгөөж нь ямар байхыг тодруулж байлаа. Харин Тэргүүлэгч Б.Мөнхцэцэгийн зүгээс хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын арчилгаа, хамгаалалтыг сайжруулах нь чухал гэдгийг хөндлөө. Асуудлыг хэлэлцээд уг дэд хөтөлбөрийг 10 дугаар сарын 1-ний дотор боловсруулан Тэргүүлэгчдийн Хуралдаанд оруулж ирэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо.


Хуралдаанаар мөн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Бумбат рашааны орчим газрын хамгаалалт, шуудуу ухах, тэмдэг тэмдэглэгээ тавих ажил хийгдээгүйгээс дураар буусан айл өрхийн тоо 167-д хүрсэнийг нүүлгэн шилжүүлж, холбогдох зөрчил арилгасан дүн мэдээг дахин ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтэсийн даргад үүрэг болголоо.

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэр Нарийны хөндий, “Шар хоолойн ам”-нд 500 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг мөн шийдвэрлэж, 150 га газарт Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас 5 жилийн хугацаанд бэлчээр, хадлангийн талбайн зориулалттай төсөл хэрэгжүүлэхээр тогтлоо. Хуралдаан Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг баталсанаар өндөрлөлөө.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%