Тус хорооны Иргэдийн Нийтийн Хурал нь 1992 онд байгуулагдсан. Түүнээс
хойш 1999 оны үед Иргэдийн Нийтийн Хурлын даргаар С.Аваадорж, 2000 оны 1
дүгээр сараас 2004 оны 12 дугаар сар хүртэл даргаар Н.Даваасүрэн,
тэргүүлэгчээр М.Төмөрбаатар, С.Нямаасүрэн, Д.Шонхор, О.Хумбаа, 2004 оны
12 дугаар сараас 2009 оны 3 дугаар сар хүртэл даргаар О.Чанцал,
тэргүүлэгчээр Б.Гочоосүрэн, Д.Оюунцэцэг, С.Чанцал, О.Бадель,
С.Нямаасүрэн, 2009 оны 3 дугаар сараас 2013 оны 1 дүгээр сар хүртэл
даргаар О.Чанцал, тэрүүлэгчээр Б.Гочоосүрэн, С.Чанцал, Д.Төмөр,
Г.Цэвээнжав, 2013 оны 1 дүгээр сараас одоог хүртэл хорооны Иргэдийн
Нийтийн Хурлын даргаар Ц.Ганчимэг /хуульч мэргэжилтэй/, тэргүүлэгчээр
Д.Хадаг /ня-бо мэргэжилтэй/, Б.Бууваа /эдийн засагч мэргэжилтэй/,
Ж.Цэрэнминжин /багш мэргэжилтэй /, Б.Тогоохорол /багш мэргэжилтэй / нар
ажиллаж байна.
1987 оноос хойш тус хороонд амьдарч байгаа Б.Тогоохорол, Д.Хадаг, Ж.Сумъяадорж, Ж.Даваа, Б.Батжаргал, А.Цэрэндорж, Б.Намшир нарын олон иргэдээс асуухад 1992 оноос 2000 он хүртэл ажиллаж байсан Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг мэдэхгүй гэж хариулав.
2013 оноос Засаг дарга Д.Оюунцэцэг, зохион байгуулагч Д.Батчулуун, хөгжлийн нийгмийн ажилтан Б.Ичинхорлоо, иргэний бүртгэлийн ажилтан Б.Мөнхзориг, халамжийн нийгмийн ажилтан Т.Монголмаа, цагдаагийн хэсгийн байцаагч д/ч Н.Ууганбаяр, олон нийтийн цагдаагийн ажилтан Ц.Отгонбаатар, 1 дүгээр хэсгийн ахлагч Ц.Болормаа, 2 дугаар хэсгийн ахлагч Ж.Баярцэнгэл, 3 дугаар хэсгийн ахлагч Б.Батжаргал, 4 дүгээр хэсгийн ахлагч Ж.Даваа, 5 дугаар хэсгийн ахлагч М.Цэвэгсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Тус хороо нь урдуураа Баянгол дүүргийн нутаг дэвсгэртэй Энхтайвны өргөн чөлөөний засмал замаар, баруун талаараа Барилгачин гудамжаар 16-р хороотой, хойд талаараа Хилчин хотхоны урд талын далангаар, зүүн талаараа 86-р сургуулийн зүүн, 81-р сургуулийн баруун хойд ба баруун тал, 40, 44/1, 44/2 байрны зүүн тал, 112-р цэцэрлэгийн баруун тал , 19-р байрны зүүн талаар урагш эргэж 14-р хорооны 15, 18/1,18, 42-р байрны баруун талаар зааглана.
Нийт 1447 өрхийн 6018 хүн амтай, хүн амын байршлаар 5 хэсэгт хуваагддаг.
Тус хороонд 19-р байр, 20-р байр, 22-р байр, 23-р байр, 40-р байр, 44-р байр тус тус хамаарагддаг орон сууцны хороолол болно.
Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо болон Мичид-Асралт өрхийн эмнэлэг нь 19 дүгээр байр 20 дугаар байрны голд цогцолбор 2 давхар байранд байрладаг.
Төрийн болон хувийн хэвшлийн Ирээдүй цогцолборын ахлах 86-р сургууль, 2-р бага сургууль, 110-р цэцэрлэг, Элэгний эмгэг судлалын клиник төв эмнэлэг төрийн бус байгууллага нь орон сууцны “Өнөр-19” СӨХ, “Өнөр бүл-23” СӨХ, “Өнөр-20” СӨХ-үүд үйл ажиллагаа явуулдаг. Аж ахуй нэгж байгууллагын зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр 34, хүнсний мухлаг 6, мини супермаркет 1 ажилладаг.
Байр хороолол төвлөрсөн учир тариалангийн талбайгүй, цөөхөн иргэд өөрсдийн ахуйн хэрэгцээндээ зориулан хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарьдаг. Солонгосын хөрөнгө оруулалттай Сэргэлт сүм үйл ажиллагаа явуулж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
“Төрийн албан хаагчийн сахилга хариуцлагын жил”-ийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх зорилтыг ханган биелүүлж, төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн ажлын уялдаа холбоог бэхжүүлэн, хорооны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх.
ЗОРИЛТ:
Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд ахиц гаргана.
Тус хороо нь 2015 онд иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэн ажиллахдаа Үндсэн хууль, ЗЗНДНТУТХ, Төрийн албаны тухай хууль, хорооны Засаг даргын эрхзүйн асуудлыг зохицуулсан 100 шахам хууль тогтоомж эрхзүйн актуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон Нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрүүдийг иргэд оришн суугчид, ААНБ-уудад сурталчилж, Засаг даргатай төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулан ажиллаж байна.