Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

9-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын танилцуулга

2015-11-02

Өмнөх үг
                                                         СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРОО
                                                                       ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ
Нэг. Байгууллагын түүх
           Нийслэлийн Сонгинохайрхан  дүүргийн 9 дүгээр хороо  нь 1975 онд Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төв буюу нийгмийн үйлчилгээ үзүүлэх  төрийн болон  эрүүл мэнд, боловсрол, хууль хяналт, худалдаа үйлчилгээ үзүүлэх гол цогц төвийг бүрдүүлэх хэлбэрээр төлөвлөн Нийслэлийн  Октяъбрийн районы Орон сууц гудамжны 29 дүгээр хороо нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1992 оны Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн зарчмын дагуу нутгийн өөрөө удирдах  байгууллагын шинэ бүтэц зохион байгуулалтад орж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо болж өөрчлөгдсөн бөгөөд  нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эхлэл тавигдсан.
Онцлог давуу тал
           Төрийн болон бусад томоохон үйлчилгээний газрууд төвлөрсөн, гавар доогуур цэвэр ус, бохир. дулааны шугам сүлжээ дэд бүтэцтэй, орон сууцны хороолол болгох мөн айл өрхүүдийг дэд бүтцэнд холбох боломжтой.
Зорилго,зорилт
          Засаг захиргаа ,нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ иргэдийн  эдийн засаг,нийгмийн амьдралын асуудлыг бие даан  зохион байгуулж, үйл ажиллагаандаа ардчилсан ёс,шудрага ёс ,эрх чөлөө,тэгш байдал,иргэдийн эв нэгдлийг хангахад оршино.Тус хороо нь 158,3 га газар нутагтай бөгөөд 7 хэсгийн 38 гудамжны 1306 хашаа 2080 өрхийн 8805 иргэн, 60 аж ахуй нэгжид  төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйлчилгээг үзүүлдэг.
        -Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөөлж 1992-1995 онуудад Иргэдийн Нийтийн Хурлын  даргаар Цэцэгмаа тэргүүлэгчдээр Жуваа, Бадам 1995-1999онуудад Иргэдийн Нийтийн Хурлын даргаар П.Эрдэнэцэцэг ,2000-2008 Иргэдийн нийтийн хурлын даргаар П.Амаржаргал 2008-2012  онуудад Иргэдийн Нийтийн Хурлын даргаар     Д. Баярбат тэргүүлэгчдээр Дуламсүрэн, Ш.Наранцэцэг, Баттөр , Төмөрсүх нар тус  тус ажиллаж байсан.
      - Иргэдийн Нийтийн Хурлын даргаар 2013 оны 2 дугаар сараас Д.Энэбиш ИНХ-ын тэргүүлэгчдээр Д. Юра , Л.Адъяа, Д.Дэнсмаа, М. Даваасүрэн нар  сонгогдон ажиллаж байна.
Хоёр.Хөмрөгийн баримтын түүх
        Архивын баримтыг цэгцлэх ажлын хүрээнд дүүргийн  архивт хадгалагдаж байсан 1999 он,2000он, 2002он, 2003он, 2004 он,2005он, 2006 он, 2007он, 2009 он,2013 он, 2014 онуудын хадгаламжийн нэгжийг буцаан авч цэгцлэх ажлыг хийсэн.
    Энэхүү хийх ажлын үр дүнд:

  •  Байнга хадгалах 1999-2014 оны 31 хадгаламжийн нэгж,
  •  Түр хадгалах 2013-2014 оны  4 хадгаламжийн нэгж,
  •  70-н жил хадгалах хадгаламжийн нэгж байхгүй

    Баримтын бүрдлын хувьд:

  • Байнга хадгалах баримтын бүрдлийн хувьд 1999 оноос өмнөх баримт бичгүүд, 2001,2008,2010,2011,2012 оны ИНХ-ын бичиг баримтууд хадгалагдаагүй байна.
  • Түр хадгалах баримтын хувьд 1999 оноос өмнөх,2001,2008,2010,2011,2012 оны баримтууд байхгүй байна.

    2010-2012 оны хороонд Иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Баярбат даргатай холбогдон тайлбар авахад тухай үед үйлдсэн бичиг баримтаа дүүргийн архивд өгдөг байсан гэсэн тайлбар өгсөн.2015 оны 06 сарын 10 ны 14 цаг 26 минутад утсаар ярисан. Утас: Баярбат 99814718

                  ӨМНӨХ ҮГ БИЧСЭН
                   ИНХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                           Д.ДЭНСМАА
                                                                    ....... оны.....сарын өдөр.....

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6819
5276 / 77%
950 / 14%
282 / 4%
311 / 5%