Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

18-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Танилцуулга

2015-11-03

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны
Иргэдийн Нийтийн Хурлын түүхчилсэн лавлах

Тус хороо анх 1961 онд Октябрийн районы 5 дугаар хороо нэртэйгээр 250 өрх, 1900 хүн амтай, 95 толгой малтай, 8 хэсэгтэй, 5 байртай, 41 дүгээр ясли, 55 дугаар цэцэрлэг,12 дугаар сургууль, халуун ус зэрэг байгууллагуудтай байгуулагдаж байсан. Хорооны анхны Засаг дарга С.Лувсандорж, дараа нь Мэндсайхан, Баатар, Паня, Уламбаяр, Тэгшээ, Байгалмаа, Ш.Бурмаа нар ажиллаж байсан.

Тус хороо нь урд талаараа БГД-ийн нутаг дэвсгэртэй Энхтайваны өргөн чөлөөний дагуу авто замаар, зүүн талаараа 29 дүгээр хороо, баруун хойд талаараа 4 дүгээр хороо, хойд талаараа 20 дугаар хороо, баруун талаараа 4 дүгээр хороо, хойд талаараа 19 дүгээр хороотой тус тус хиллэдэг. Одоо Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо нь 66 га газартай, 2013 оны байдлаар: 2500 өрхтэй, 9800 хүн амтай, 8 хэсэгтэй болсон байна.
Хорооны онцлог:
95% нь орон сууцны хороолол бөгөөд Сонгинохайрхан дүүргийн билэг тэмдэг болох дүүргийн өндрлөг тус хорооны нутаг дэвсгэрт байдаг.
 
Анх 1923 онд орон нутгийн хурал үүсэж, 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулиар Иргэдийн Нийтийн Хурлыг захиргааны анхан шатны нэгж гэж тодорхойлж өгсөн түүхтэй.
СХД–ийн 18 дугаар хорооны ИНХ-ын даргаар 2009-2013 онд Р.Цэвэгмэд, Тэргүүлэгчдийн хамт ажиллаж байсан ба өнөөдрийн байдлаар тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, ГХУСЗ-ийн даргаар Т.Өмирбек, нарийн бичгийн даргаар тэргүүлэгч Л.Оюунцэцэг, иргэний танхим, эрүүл мэндийн чиглэлээр тэргүүлэгч Д.Батжаргал, Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх чиглэлээр тэргүүлэгч Я.Сэр-Од, хүүхэд залуучуудын хүмүүжил, олон нийтийн ажлын чиглэлээр тэргүүлэгч О.Ганболд нар хариуцан ажиллаж, сонгогдсоноос хойш нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгж байгууллага хамт олны дотоод амьдрал, иргэд, хамт олны тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, иргэдийг хүлээн авч, үр дүнтэй ажиллаж байна.
Тус хорооны Засаг даргаар Д.Энхжаргал, зохион байгуулагч Болортуяа, нийгмийн ажилтан Үүрийнгэгээ, хорооны хэсгийн байцаагч Бурмаа, халамжийн ажилтан Б.Баярмаа, ахмадын зөвлөлийн дарга А.Тийтаа, 8 хэсгийн ахлагч  ажиллаж байна.
2013-2015 онд ИНХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн Тогтоол гаргаж, тус хорооны нутаг дэвсгэрт ОНХСХ-өөр 79-р цэцэрлэгийн зүүн талд Спорт цогцолбор, 2-р байрны хойд талд Хүүхдийн тоглоомын талбай, 9-р байрны гадаа Сагсны талбай, 8-р байрны гадаа Газрын теннисийн талбай, гэрэлтүүлэг, Иргэний танхим, чийрэгжүүлэлтийн төв, камер зэргийг байрлуулан ажиллаж ирлээ.
Манай хороонд Хөдөлмөрийн баатар, гавъяат, ахмад дайчид, хүндэт донор зэрэг алдартанууд их байдаг ба энэ нь манай хорооны бахархал болж байдаг юм.
/Хавсралтаар нэрсийн жагсаалтыг хадгалуулав/
2009-2015 оны тогтоол, хурлын тэмдэглэл, ирсэн, явсан бичиг, төлөвлөгөө, тайлан, мөн  түүхчилсэн лавлагааг  мэдээллээр баяжуулан архивт хадгалж үлдээв.

                                        Түүхчилсэн лавлахыг үйлдсэн:

                                       18 дугаар хорооны
                                       Иргэдийн Нийтийн Хурлын дарга                                Т.Өмирбек  

2015 он 7-р сарын 20 өдөр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6819
5276 / 77%
950 / 14%
282 / 4%
311 / 5%