Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

“ШИЙДЭЛ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ИРГЭД ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ АВЛАА

2015-11-19

Сонгинохайрхан дүүргийн 100 иргэн олон жил амьдарсан газраа эзэмших эрхийн гэрчилгээгээ гардан авлаа. Дүүргийн хэмжээнд газар дээрээ олон жил суурьшсан ч төрийн хүнд суртал, ажлын зав чөлөөгүй байдлаасаа шалтгаалан газраа өөрийн нэр дээр албан ёсоор эзэмшиж чадаагүй айл өрх олон байдаг. Мөн өрх гэр үүсгэсэн хүүхдүүд нь газаргүйгээсээ аав ээжийнхээ хашаанд бөөгнөрөн амьдардаг үзэгдэл ч хүн амын бараг дийлэх хувийг эзэлдэг гэхэд хэлстэхгүй. Тиймээс дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар санаачлан “Шийдэл” хэмээх төслийн хэрэгжүүлж эхэлсэн юм. Төслийн хүрээнд иргэдэд олон жил амьдарч байгаа газрыг нь эзэмшүүлэх, хашаандаа олон өрх амьдарч байгаа бол нэг өрхөд нь шинэ газар олгох асуудлыг шийдэж байгаа юм. Мөн иргэний бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулж байгаа ажээ. Төслийн хүрээнд  эхний ээлжинд 100 гаруй иргэн иргэний цахим үнэмлэхээ аваад байсан бол энэ удаад ийнхүү 100 иргэн газрын гэрчилгээгээ хүлээн авлаа. Цаана нь 4000 гаруй иргэн өргөдөл, хүсэлтийнхээ хариуг хүлээж байгаа юм.  












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%