Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Орон сууцны үнэ Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байна

2015-09-23

Орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар, энэ оны зургадугаар сараас 1.5 хувиар буурсан талаар Тэнхлэг зууч компаниас мэдээллээ. Тус компани Монголбанкны захиалгаар Улаанбаатар хотын орон сууцны үнийн индексийн судалгааг гаргажээ. Уг садалгаанд 1403 шинэ, 3454 хуучин орон сууц хамруулжээ. Судалгаанаас үзэхэд шинэ орон сууны үнэ энэ оны эхний байдлаас 1.4, өмнөх сараас 2.3 хувиар буурсан бол хуучин оны үнийн индекс өмнөх сараас 1.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар буурсан байна.

Шинэ орон сууц метр кв 2.1 сая, хуучин орон сууц 2 сая төгрөгийн үнэтэй байна. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан иргэд худалдан авах чадвар суларчээ. Үүнтэй холбоотой зах зээл дэх орон сууцны үнэ буурсан байна. Тухайлбал, энэ онд орон сууцны борлуулалт 25 хувиар буурчээ. Зах зээлд ойролцоогоор 67.5 мянган айлын орон сууц барихаар 470 гаруй төсөл хэрэгжиж байгаагаас 48 мянган орон сууц захиалгаа авч байгаа аж. Мөн барилгын ажил зогссон төслийн тоо нэмэгджээ. Одоогийн байдлаар санхүүгийн бэрхшээлээс үүдэн 26 барилгын төсөл зогсонги байдалд ороод байгаа нь өмнөх оныхоос 3 дахин өссөн гэсэн үг аж.

Орон сууцны ипотекийн зээлийг 10 хувь болгохтой холбогдуулан үнэ өснө гэсэн таамаглал гарсан. 10 хувийн урьдчилгаатай зээлийг зөвхөн шинэ орон сууцанд олгох юм. Тэгэхээр шинэ орон сууцны үнэ тогтворжино. Харин хуучин орон сууцны үнийн уналт үргэлжлэх магадлалтай гэж тус компани үзэж байна. Ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн оны дөрөвдүгээр сард орон сууцны үнэ хамгийн өндөр өсөлттэй гарчээ. Тухайлбал 2013 оныхоос 30 хувиар өссөн байна. Харин одоо тогтмол буурч байгаа аж.

Орон сууцны үнэ Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байгаа аж. Сүхбаатар дүүрэгт орон сууцны дундаж үнэ 2.9 сая байгаа бол Сонгинохайрханд 1.6 сая төгрөгөөр борлуулж байна.

эх сурвалж: www.chuhal.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%