БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ
Нэг. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн нийтийн хурал
Тус хороог анх Монгол Улсын Засаг захиргаа ,нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 4-р зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн НИТХ-н 2010-12-24-ний өдрийн 6/48 тоот тогтоолоор байгуулсан байна.
Улмаар 2012 оны орон нутгийн сонгуулиар тус хорооны ИНХ-г анхлан хорооны иргэдийн шууд санал хураалтаар сонгож СХД-н ИТХ-н 2013-01-13-ний өдрийн тогтоолоор анх баталгаажуулан байгуулагдсан юм.
Манай хорооны Иргэдийн Нийтийн Хуралд тус сонгуулиар мөн засаг даргыг сонгосон юм. Манай хороо нь 48,5 га газар нутагтай,нийт нутгийн 90%-г орон сууцны хороолол, гэр хороололын Агарын 4 гудамж хамаарагддаг.
2013 оны тооллогоор 5408 хүн ам,1484 өрхтэй байсан бол одоо 2015 оны байдлаар 6026 хүн амтай болж нийт өрхийн тоо 1973 болж өссөн байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 460 гаруй өндөр настан байгаагийн дээр Монгол Улсын хүний гавъяат эмч 1 / Т.Шатарбал / мөн дайнд оролцсон 10 ахмад дайчид амьдардаг.
Мөн манай хорооны нутаг дэвсгэрт Агарын 4 гудамж, нийтийн 5 байр,Орчлон хороолол,шинээр 4 байр ашиглатанд орсон бөгөөд 120 хүүхдийн нэг цэцэрлэгтэй ба өнгөрсөн онд “Чухаг” нэртэй хувийн цэцэрлэгтэй болсон, төрийн байгууллага 3, төрийн бус байгууллага 1,нэг их сургууль, ШТС 2, Ус түгээх байр 1,жижиг үйлчилгээний цэг 20, ААН 32 тус тус үйл ажиллагаа явуулдаг болно.
Тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Д.Сүхбат, Засаг даргаар З.Доржсүрэн нар ажиллаж байна.
Иргэдийн Нийтийн Хурал нь анх 2013 оны .....01 дүгээр сарын ___13_ны өдөрийн шийдвэрээр Иргэдийн Нийтийнийн Хурлын Дарга,Тэргүүлэгчид нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа эхэлж байсан байна.
ИНХ-н дарга Д.Сүхбат
Тэргүүлэгчид:
- Ц.Баттулга 2. С.Байгальмаа 3. С.Алтангинж 4.С.Эрдэнэчимэг
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд манай хорооноос 2012 оны орон нутгийн сонгуулиар Дүгэржавын Мөнхцэцэг сонгогдон ажиллаж байна.
2012--2016 он
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 41 төлөөлөгч сонгогдсоны 22 нь МАН-с 22 төлөөлөгч, АН-с 17 төлөөлөгч, МАХН-с 2 төлөөлөгч тус тус сонгогдон үйл ажиллагаагаа явуулж байгаа.бөгөөд СХД-н ИТХ-н даргаар Х.Нямбаатар,ажлын албаны даргаар Ш.Бат-өлзий нар ажиллаж байна.
Танилцуулга үйлдсэн
Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч: Ц.Баттулга