Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ДҮҮРГИЙН “БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН ШАЛГАРУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА” БОЛНО

2015-11-26

Сонгинохайрхан дүүргийн “Брэнд бүтээгдэхүүн шалгаруулах үзэсгэлэн худалдаа”-г 11-р сарын 27-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд шинэ “Драгон терминал” төвийн 1-р давхрын хүлээлгийн танхимд анх удаагаа зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл эрхлэгч томоохон 20 аж ахуйн нэгж байгууллагууд оролцох бөгөөд үзэсгэлэн худалдааны үеэр дүүргийн брэнд, шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын батламж, цом гардуулна.

Үзэсгэлэнд “Мах импекс” ХК, “Талх чихэр” ХК, “Сүү” ХК, “Хаан хүнс” ХХК, “Монгол цавуу” ХХК, “Санко соолар” ХХК, “Монжүүс” ХХК, “Хөвсгөл их тайга” ХХК, “Ноосон хөнжил” ХХК,  “Хайрхан” ХХК, “Элимт” ТМ ХХК, “Хайнаг толгой” хоршоо, “Тэнүүн отгон тулга” хоршоо зэрэг дүүргийн шилдэг үйлдвэрлэгч байгууллагууд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр хямдралтай худалдаална.

Үзэсгэлэнгийн үеэр дүүргийн томоохон үйлдвэрлэгч “Тесо” корпорациас азтан шалгаруулж гарын бэлэг, “Нүүдэл жи” ХХК-иас 3 иргэнд гарын бэлэг, 10 өрхөд 7 хоногийн хүнсний хэрэгцээ, “Гүүдшейринг” ХХК-иас хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэнд дулаан баригч бүтээгдэхүүнээ тус тус бэлэглэнэ. Мөн дүүргийн Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны хамт олон өөрсдийн урласан үндэсний хувцасаа эмзэг бүлгийн 20 хүүхдэд бэлэглэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6076
4596 / 76%
922 / 15%
272 / 4%
286 / 5%