Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа
явуулдаг буддын шаштны байгууллагуудын төлөөлөлүүд цуглаж уулзалт зохион
байгууллаа. Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Х.Нямбаатар, Бурхан шашны төв байгууллагын Ловонгийн зөвлөлийн Тэргүүлэгч гавж
Н.Лувсанжамц нар оролцож мэдээлэл хийлээ. Сонгинохайрхан дүүргийн буддын
шашинтны байгууллагуудын лам хуваргууд өмнө нь ингэж нэг дор цуглан өөрсдийн өмнө тулгамдаж байгаа
болон бусад асуудлуудаар ярилцаж байгаагүй учраас сэтгэгдэл өндөртэй байлаа. Уулзалтад
оролцсон төлөөллүүд зөвлөлдөж Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчинлин
хийдийн Тэргүүн лам нарын зөвлөлд Намдолдэчинлин хийдийн ловон лам
Д.Мөнхсайханыг дүүргээсээ сонгон оруулахаар тогтлоо. Сонирхуулахад, Сонгинохайрхан
дүүрэгт нийт 17 буддын шашинтны хийд байдгаас 14 нь тогтсол үйл ажиллагаа
явуулдаг юм байна.