Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

3 төрөлт тэмцээнээс хос мөнгөн медаль хүртлээ

2015-11-29

2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулж Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний Оролцооны хэлтэсээс спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа.

Нийслэл дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны "Иргэний танхим"-ын ажилтнуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, цаашдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой "Улаанбаатар-2015" спортын 3 төрөлт анхдугаар тэмцээн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

"Улаанбаатар-2015" спортын тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд 1 дүгээр байранд Баянзүрх дүүрэг, 2 дугаар байранд Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар байранд Хан-Уул дүүрэг, дартсын төрөлд 1 дүгээр байранд Сүхбаатар дүүрэг, 2 дугаар байранд Баянзүрх дүүрэг, 3 дугаар байранд Хан-уул дүүрэг, Гар бөмбөгийн төрөлд 1 дүгээр байранд Баянзүрх дүүрэг, 2 дугаар байранд Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар байранд Сүхбаатар дүүргийн баг тамирчид тус тус шалгарлаа.

     Багийн дүнгээр 1 дүгээр байранд Баянзүрх дүүргийн баг тамирчид шалгарч шилжин явах цомын эзнээр тодорлоо.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%