ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 10 ДУГААР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Улс нийслэл төсвөө тодотгож, ирэх оны төсөв төлөвлөгөө,
өнгөрч буй оныхоо ажлын үр дүн, ололт амжилтаа дүгнэсний дараа дүүрэг орон
нутаг ч мөн хурлаа хуралдуулдаг уламжлалтай. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал өнгөрсөн баасан гаригт буюу 12 дугаар сарын 10-ны өдөр
ээлжит 10 дугаар хуралдаанаа хийж 2014 оны төсвийн гүйэтгэлийг баталж, 2015 оны төсвийн
тодотгол батлах тухай, ирэх оны төсвийн төсөл батлах тухай, 2016 оны Орон
нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг жагсаалт
батлах тухай, 2015 оны дүүргийн Засаг даргын Нийгэм эдийн засгийн
зорилтын биелэлт хийгээд ирэх оны төлөвлөгөөг батлах тухай, 2015 оны Газар
зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, ирэх оны Газар зохион байгуулалтын
төлөвлөгөө батлах тухай, Орон нутгийн тусгай хамгаалалттай газраас зарим газар
нутгийг чөлөөлөх тухай гэсэн найман асуудлыг хэлэлцэж
шийдвэрлэлээ. “Энэ удаагийн хуралдаан эв эеийг хэчээсэн, эдийн засгаа тэлэх,
хөрөнгө оруулалтаа зөв ажил руу чиглүүлэх зэрэгт нам, улс төрийн хүчнүүд
улстөржихөөс илүү зөв шийдвэр гаргасан онцлогтой хуралдаан боллоо” хэмээн
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар хуралдааны төгсгөлд
онцолж хэллээ.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 6076