Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ 2015 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2016-01-12

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны үйл ажиллагааны үр дүнгээ тооцож, шилдгүүдээ тодруулан шагнаж, алдаршуулаа. Энэ удаад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шилдэг Төлөөлөгчөөр МАН-ын бүлгийн дарга, 4 дүгээр хорооноос дүүргийн Иргэдийн Төтөөлөгчдийн Хуралд сонгогдсон Төлөөлөгч О.Ганбаатар шалгарлаа. Харин Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шилдэг ажлын хороогоор Б.Мөнхцэцэг даргатай Нийгмийн бодлогын ажлын хороо тодорсон бол оны шилдэг Төрийн бус байгууллагаар “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” шалгарсан юм. Харин шилдэг Иргэдийн Нийтийн Хурлаар гурван хороог нэрлэсэний I байрт Б.Соёл-эрдэнэ даргатай 3 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал, II байрт Д.Хишигбаатар даргатай 8 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал, III байрт О.Инчнаа даргатай 19 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурал тус тус шалгарч хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6076
4596 / 76%
922 / 15%
272 / 4%
286 / 5%