Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ӨНДӨРЖҮҮЛСЭН БАЙДАЛД ХЭВ ЖУРАМ САХИУЛНА

2016-02-05

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс  Урьдчилан Сэргийлэх ажлыг Зохицуулах Зөвлөлийн хурал боллоо. Энэ удаагийн хуралдааныг дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлийн дэд дарга Ш.Бат-Өлзий зарлан хуралдуулж, тэмдэглэлт сар шинийн баярын өдрүүдэд дүүргийн цагдаагийн гурван хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэсүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгосон юм. Өнгөрсөн шинэ жилийн баярын өдрүүдэд мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулсаны дүнд дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байгааг энэ үеэр дурдаж байлаа.

 





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%