Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ИРГЭД ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ САНАЛАА УИХ-Д ШУУД ХҮРГЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2016-02-05

УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга Ж.Батзандан дүүргийн ИТХ-ын  дарга Х.Нямбаатарт иргэдийн өргөдлийг хүлээн авах саналын хайрцаг, түүнийг ажиллуулах журмын хамт хүлээлгэн өглөө. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар дүүргийн иргэд болон төрийн албан хаагчидтай уулзалт яриа хийлээ. Ж.Батзандан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдээс  санал авахаас гадна иргэдийн асуултанд хариулт өглөө.

Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар УИХ-д өргөдөл гаргах боломж бүрдүүлэх, энэ үйл явцыг хөнгөвчлөх ажлын хүрээнд иргэдийн өргөдлийг хүлээн авах саналын хайрцаг, түүнийг ажиллуулах журмын бүх дүүргүүдэд хүлээлгэн өгч байгаа гэсэн юм.

 





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%