Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГТ УХААЛАГ ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОЛОО

2016-03-31

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарын санаачилгаар ерөнхий боловролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, төхөөрөмж/tab/ ийг хэрэглэхийг хориглох тухай Тэргүүлэгчдийн тогтоол гарлаа. Тогтоолд хүүхдүүд сургуулийн орчинд ухаалаг гар утас, ай падыг огт авчрахгүй байх бөгөөд хичээлийн бус цагаар хэрэглэж болохоор зохицуулж өгсөн байна. Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дотооддоо журам боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд сургууль, цэцэрлэгийн орчинд товчлууртай, энгийн утсыг хэрэглээнд нэвтрүүлэхээр тусгаж өгчээ.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын улсын болон хувийн сургуулиудын дунд хийсэн судалгаагаар 24783 хүүхэд буюу нийт хүүхдийн 72 хувь нь ухаалаг гар утас /мэдрэгчтэй/ хэрэглэдэг байна.  Үүнээс бага ангийн хүүхдүүдийн 30 хүртэлх хувь, дунд ангийн сурагчдын 60 хүртэлх хувь, ахлах ангийн сурагчдын 80 хүртэлх хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.

Гар утасны хэрэглээнд донтсоноос тус дүүргээс Сэтгэцийн эрүүл  мэндийн Үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиник тасагт 2013 онд 38 хүүхэд үзүүлсэнээс 18 нь хэвтэн эмчлүүлсэн бол 2014 онд 49 хүүхэд үзүүлж, 36 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн, 2015 онд 63 хүүхэд амбулаториор үйлчлүүлсэн бол 42 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Харин энэ оны нэгдүгээр улиралд 23 хүүхэд тус газар үзүүлж зөвлөгөө мэдээлэл авсаны 18 нь хэвтэн эмчлүүлсэн гэсэн судалгаа гарчээ.

Мөн нүдний хараа муудах, нүдний эвэрлэгийн үрэвсэлээр өвчлөх хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа аж. 2015 онд дүүргийн Эрүүл мэндийн Нэгдлийн нүдний эмчид 15329 хүүхэд үйлчлүүлсэн бол 2016 оны 1 дүгээр улиралд 5001 хүүхэд буюу нийт сурагчдын 27 хувь нь үйлчлүүлжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%