Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ХЭРГҮҮДИЙГ ШИЙДВЭРЛЭХ НЭГ САРЫН АЯН ЗАРЛАЛАА

2016-04-20

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дүүргийн прокурорын газар, цагдаагийн I II III дугаар хэлтсүүд хамтран түдгэлзүүлсэн хэргүүдийг сэргээн шийдвэрлэх нэг сарын аян зарлалаа.

 Аян 4 дүгээр сарын 20-оос 5 дугаар сарын 20-ны хооронд үргэлжлэх бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдийг эрэн сурвалжлан олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулахгүй байх, түдгэлзүүлсэн хэргийг сэргээн эцэслэн шийдвэрлэх замаар түдгэлзүүлсэн хэргийн тоог бууруулахад гол зорилгоо чиглүүлэн ажиллах юм.

Аяны дүнг 5 дугаар сарын 25-ны дотор нэгтгэн дүгнэж идэвхитэй санаачилгатай ажиллаж хамгийн олон хэрэг сэргээн шийдвэрлэсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс шагнаж урамшуулах юм.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%