Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ 38,7 ГА ГАЗРЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ, БАЙР ЗҮЙН ЗУРГИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2016-04-27

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өнөөдөр “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хөгжлийн төвд дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр хэлмэгдэсдийн хөшөө орчим цэцэрлэгт хүрээлэн, дурсгалын цогцолбор байгуулах 38,7 га газрын байр зүйн зураг, эргэлтийн цэгүүдийг тогтоож албан ёсоор хүлээлгэж өглөө.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн, дурсгалын цогцолборыг байгуулах асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс өнгөрсөн 2 дугаар сард шийдвэрлэсэн юм.

Өнөөдрийн арга хэмжээний үеэр тус цэцэрлэгт хүрээлэн, дурсгалын цогцолборын ерөнхий төлөвлөлтөд оруулах бүтээн байгуулалтуудын талаар санал солилцож, ярилцав. Тухайлбал, дүүргийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн тахилгат хайрханы бэлээс оройд нь гарах зориулалт бүхий шат, хайрханы оройд дүүргийн бэлгэдэл цагаан өвгөний хөшөө, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх утга агуулга бүхий хана, хэрэм байгуулах саналтай байгаа юм. Мөн газрын тогтоц, гуу жалгыг ашиглан усан оргилуур, түүнийг тойрсон сүүдрэвч, сандал байршуулах, хэлмэгдэгсдийн дусгалыг хүндэтгэх хөшөө орчмыг утга агуулгад нь нийцүүлэн тохижуулах гэх зэрэг хэд хэдэн саналыг гаргаж байгаа бөгөөд эдгээр саналаа албан ёсоор хүргүүлэхээр ярилцаж тохиролцлоо.  





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%