Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Уран жолоодлогын тэмцээн зохион байгууллаа

2016-05-12

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргын санаачлагаар дүүргийн нутаг дэвсгэрт хувиараа такси үйлчилгээ эрхэлж буй жолооч нарын дунд ур чадварын тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд оролцогчдын хувьд дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой байршлууд буюу зогсоолд зогсож, иргэдэд үйлчилдэг жолооч нар юм.

Бидний нэрлэж заншсан “500, 1000 төгрөгний унаа”-ны жолооч нар дөрөв дөрвөөрөө баг болон нэг нь дүрмийн шалгалт өгч, үлдсэн гурав нь өртөөчилсөн байдлаар жолооны шалгалт өгч өрсөлдлөө.

Уг тэмцээнд нийт 10 баг оролцсон бөгөөд тэргүүн байранд тус дүүргийн хоёрдугаар хорооны баг, дэд байрт 26 дугаар хорооны хоёрдугаар баг, гуравдугаар байрт 20 дугаар хорооны баг, тусгай байрт 26 дугаар хорооны гуравдугаар баг шалгарсан юм.

Тэмцээний хувьд жолоочийн ур чадварыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд гарч буй зам тээврийн ослоос сэргийлэх үүднээс уламжлан болгож зохион байгуулж буйг дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар хэлж байлаа. Түүнчлэн энэ жилээс тэмцээнд тэргүүлсэн багт шилжин явах цом өгч эхэллээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6187
4670 / 75%
944 / 15%
281 / 5%
292 / 5%