Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Сонгинохайрханчууд 38 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2016-05-13

Сонгинохайрхан дүүргийн ногоон хөгжлийг дэмжих “Ногоон хэрэм-Ногоон хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ИТХ, ЗДТГ, Ногоон Хэрэм үндэсний хөгжлийн төв хамтран Сонгинохайрхан хайрханы өвөрт Хэлмэгдэгсдийн дурсгалт цогцолбор нэртэй цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар ажиллаж байна.

Тус цогцолборт: хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хүндэт самбар, мөнхийн бамбар, энтертайнмент төв, явган хүний болон дугуйн зам, хиймэл нуур, бассейн, зочид буудал бүхий өвч ногоон байгууламж зэрэг багтах аж.

Тус дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хот  цаашлаад монгол улсын хэмжээнд хоёр дахь үндэсний хэмжээний томоохон цэцэрлэгт хүрээлэнгийн  бүтээн байгуулалтын ажлыг хурдацтай явуулах талаар өндөр хэмжээнд анхаарч ажиллаж байгаа гэв.

Тэрбээр Энэ бүтээн байгуулалт нь дүүргийн төдийгүй нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, эрүүл орчин, байгалийн тэнцвэр, агаарын бохирдол, гадаад дотоодын аялал жуулчлал гээд  эдийн засгийн ашигтай ажил болно” гэж онцлов. Түүнчлэн энэхүү бүтээн байгуулалтыг хэн нэгэн дарга аваад явахгүй Сонгинохайрханчуудад үлдэх хөрөнгө хэмээн онцолж байлаа.

Цогцолборын шав тавих ёослол энэ сарын 21-ний өдөр  буву олон нийтээр мод тарих өдөр  болох бөгөөд тухайн өдрөөс эхлэн зүлэгжүүлэх, мод тарих болон барилга угсралт зэрэг бүтээн байгуулалтын ажлууд явагдах юм байна.  





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%