“Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн
Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас улс
төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 150 гаруй иргэн, түүний гэр бүл, үр хүүхдэд
хүндэтгэл үзүүлэн, нэг өрхөд гэр, зарим иргэдэд мөнгөн тусламж болон 10 айлын
газрын асуудлыг шийдвэрлэж өглөө.
Уг үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг нар оролцож, хэлмэгдэгсэдийн ар
гэрийнхэнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Тус дүүргийн зүгээс энэ өдрийг тохиолдуулан 9 дүгээр сарын нэгнээс 15-ны
өдрийг хүртэл хэлмэгдэгсэдийн ар гэрийнхэнд үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээг
харъяа амбулиаторуудаасаа авах боломжийг олгосон байна.
Түүнчлэн маргааш буюу 9 дүгээр сарын 10-ны өдөр “Хамбын овоо”-ны хэлмэгдэгсэдийн
суварганд шашины зан үйл хийн, хэлмэгдэгсэдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж, Сонгинохайрхан
уулын арын хэлмэгдэгсэдийн булшинд хүндэтгэл үзүүлэх зэрэг ажлыг зохион
байгуулахаар төлөвлөжээ.