2016 оны орон нутгийн ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшихээр гурван нам хуулийн хугацаандаа материалаа
ирүүлсэн.
Тэгвэл өнөөдөр гурван нам болон бие даагчдаас бүрдсэн нийт 86 нэр дэвшигчид
нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулан өглөө.
Тодруулбал МАН-аас 41, АН-аас 40, Монголын ногоон намаас нэг нэр дэвшигч үнэмлэхээ авсан бол энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшиж буй дөрвөн хүн Сонгинохайрхан Дүүргийн Сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардаж авлаа.