Харин өнөөдрөөс ийн өөрсдөө үйлдвэрлэгч боллоо. Одоогоор 16 хүнийг байнгын ажлын байраар хангаж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн шинэ үйлдвэрийн нээлтийн арга хэмжээний үеэр “Монголчууд өөрсдөө кабелийн утас үйлдвэрлэх болсон нь үнэхээр таатай мэдээ байна.
Цаашид үйлдвэрлэлээ улам өргөжүүлж, илүү олон хүнийг ажлын байраар хангаж, дүүргийн үйлдвэрлэлийн чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулаарай. Дүүргийн удирдлагуудын зүгээс үйлдвэрлэгчдээ байнга дэмжих бодлого барьж ажиллана” гэдгээ илэрхийллээ. Харин үйлдвэрийн удирдлагууд “Сонгинохайрхан дүүрэгт энэ мэтчилэнгээр үйлдвэр, үйлчилгээг өргөжүүлэх өргөн боломж бий. Үүний дээр бодлогоор үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаад талархаж байна” гэдгийг онцолж байлаа.