Энэ нь байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлнэ гэсэн үг. Тэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ гэр хорооллын айлуудад ойролцоогоор 20-иос дээш жил, хямд үнээр түгээхээр төлөвлөжээ. Станцыг БНСУ-ын “Хёндэй” хүнд үйлдвэрийн технологиор тус үйлдвэрээс хариуцан барих юм. Барилгын ажлыг 2017 оны гуравдугаар сард эхлүүлж, 12 сарын дотор ашиглалтад оруулна гэж төлөвлөжээ. БНСУ-ын хөрөнгө оруулагчдын саналыг дэмжиж, хамтран ажиллахаа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн уулзалтын үеэр илэрхийллээ.
Дашрамд дурдахад, “Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газраас өнгөрсөн сарын 23-нд “Өнөөдрийн шийдэл-Ирээдүйн хөгжил” форумыг зохион байгуулсан. Форумын зорилгын нэг хэсэг нь гадаадын хөрөнгө оруулалт татах байсан. Ажлын үр дүн эхнээсээ гарч, Сонгинохайрхан дүүрэгт хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хөрөнгө оруулагчид хандаж эхэллээ.