Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТ АВТО МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ

2016-10-04

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд БНСУ-аас автомашин бэлэглэлээ. Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангаас санхүүжүүлж буй “Эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд энэхүү автомашиныг эмнэлгийн хэрэгцээнд бэлэглэж байгаа юм. 
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нь 4800 гаруй өрх, 210 мянга гаруй хүн амд 210 гаруй их эмч, 260 гаруй дунд мэргэжилтэн эрүүл мэндийн анхан ба хоёрдогч шатлалын тусламж үзүүлдэг. Тиймээс энэхүү автомашин энэ ажилд тодорхой хэмжээний тус дэм болно гэдэгт итгэж байгаагаа Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн удирдлагууд энэ үеэр хэлж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%