Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд багш нарын баярын өдрийг тохиолдуулан дүүргийнхээ багш нарт баяр хүргэж,
хүндэтгэл үзүүллээ. Энэ жилийн дүүргийн багш нарын баяр урьд өмнөх
жилүүдийнхээс илүү онцлогтой боллоо.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн болон сургуулийн өмнөх
боловсролын буюу цэцэрлэгийн багш нар нэг дор чуулснаараа онцлогтой. Уг баярт
дүүргийн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Ц.Гарамжав, Н.Учрал, НИТХ-ын
төлөөлөгч Б.Цолмон болон ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн болон
дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албадын дарга нар оролцсон юм.
“Крокус эвент холл”-д болсон уг баярт нийт 600 орчим багш нар чуулж, баярлан
салбарын шилдгүүд нь төрийн болон нийслэл, дүүргийн мөн салбарын шагналуудаар энгэрээ
мялаалаа.