Монгол Улсын Нийслэлийн баруун жигүүр Сонгинохайрханаараа
овоглосон нийт ард иргэддээ намрын сүүл сарын налгар өдрүүдийн мэнд хүргэж, гэр
бүлд тань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилж байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын VIII дахь удаагийн
сонгууль 2016 оны 10 сарын 19-ны өдөр болно.
Иргэд та бүхнийг сонгуульдаа идэвхитэй оролцож, өөрсдийн
оршин сууж буй хорооныхоо, цаашлаад дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, дүр төрхөнд
өнгө нэмэхийн тулд саналаа өгч үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Учир нь таны санал Сонгинохайрхан дүүргийн хөгжилд үнэ
цэнэтэй билээ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчид та бүхнийг
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох 2016 оны сонгуульдаа
өргөнөөр идэвхитэй оролцохыг уриалж байна.