Сонгинохайрхан дүүрэг 2016 оны Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд
МАН-ын 39, АН-ын 2, гэсэн нийт 41 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж
эхэллээ. Тус хурал 11 дүгээр сарын 3-ны өдөр анхны хуралдаанаа хийж, ИТХ-ын
дарга, Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдээ тодруулсан юм.
Тухайлбал ИТХ-ын даргаар Б.Мөнхцэцэг, Засаг даргаар Ж.Сандагсүрэн нарыг
санал нэгтэй сонгосон. Түүнчлэн ИТХ-ын төлөөлөгчдийн саналаар ИТХ-ын тэргүүлэгчид
нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байхаар шийдвэрлэжээ.
Мөн тус дүүргийн Эрх зүй, төрийн байгуулалтын хороо, Нийгмийн бодлогын
хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Хот байгуулалт, байгаль, экологи,
газрын асуудал эрхэлсэн хороо гэсэн дөрвөн ажлыг хороог мөн байгууллаа.