Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

25 дугаар хорооны багачууд цэцэрлэгт бүрэн хамрагдлаа

2016-11-15

Сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байгааг улсын хэмжээнд дээр доргүй ярьсаар байгаа. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр 170 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээж, харьяаллынхаа сургуулийн өмнөх боловсролын насны бүх хүүхдийг хамруулж чаджээ.

Тодруулбал тус дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 240 сурагчийн багтаамжтай бага сургууль, 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг буюу бага сургууль цэцэрлэгийн цогцолбор болох байсан барилгыг дүүргийн удирдлагууд нийслэл, Засгийн газар, УИХ-ын хэмжээнд холбогдох албаныханд хүсэлт тавьж, бүтэн цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар болжээ.

Ингэснээр тус цэцэрлэгт одоогоор бага, дунд, ахлах, бэлтгэл нийт 15 бүлгийн 640 хүүхэд суралцаж байгаа бол цэцэрлэгийн хуучин байранд мөн 4 бүлэг хичээллэж байгаа аж. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооныхон сургуулийн өмнөх боловсролын асуудлаа бүрэн шийдэж чадсан байна.

Цэцэрлэгийн нээлтэд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, Дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад холбогдох албаныхан оролцсон юм.

Харин тус цэцэрлэгийн багш нарын хувьд “Хувийн цэцэрлэгт явдаг байсан болон цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан хүүхдүүд маань бүгд манайд ирсэн. Эцэг эхчүүд олон хүүхдийн багтаамжтай улсын цэцэрлэгтэй болсондоо баяртай байгаа” гэж байлаа.

Түүнчлэн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар баригдсан болохоор анги танхимын хүртээмж сайн. Хамгийн авууштай нь спорт залтай тул хүүхдүүдэд багаасаа урлаг, спортоор хичээллэх боломж олгож байгаагаараа онцлог юм.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%