Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар сургалт зохион байгууллаа

2016-12-02

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвөөс 12 дугаар сарын 3-ны өдөр болох хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” уриатай сарын аяныг зохион байгуулж байгаа аж.

Үүний хүрээнд тус төвийн хамт олон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Хурлын ажлын алба, Засаг даргын тамгын газрын дэргэдэх Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтнууд болон хороодын нийгмийн ажилтнуудыг хамруулсан сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтгаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенци, НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос гаргасан конвенцийн зөвлөмж, Ази номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратеги, Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн танилцуулга, төрөөс энэ чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, хандлагыг өөрчлөх сургалтыг зохион байгуулсан юм.  





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1346
524 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%