Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Гэмт хэргээс урьдчилан сэргэлийг ажлын зохицуулах зөвлөлийн дэргэд дэд зөвлөл байгууллаа

2017-02-06

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч, Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газраас баталсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд дөрвөн дэд зөвлөл байгууллаа.

Тодруулбал: 1. Хулгайн гэмт хэрэг болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх дэд зөвлөл 

2. Хүүхэд залуучуудыг осол эндэгдэл зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл 
3. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл
4. Архидан согтуурах хар тамхи мансууралтай тэмцэх дэд зөвлөл гэсэн дөрвөн дэд зөвлөлийг байгуулсан юм.

Ингэснээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны А/47 дугаар тогтоол хүчингүй болж байгаа юм. 

Харин эдгээр дэд зөвлөлүүдээс Архидан согтуурах хар тамхи мансууралтай тэмцэх дэд зөвлөл хуралдаанаа хийж, 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталжээ.

Тэд оны эхний улиралд Архидан согтуурахтай холбоотой тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг сурталчилах чиглэлээр архи согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг байгууллагуудын удирдлагуудтай уулзалт, ярилцлага, сургаалт явуулж, шинэчлэгдсэн хууль тогтоомж, дүрэм, журам дүрмийг эмхэтгэсэн гарын авлага бэлтгэн хүргэх мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, журам, дүрмүүдийг сурталчилах, түүний хэрэгжилтийг хянан шалгах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%