Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Цасны баяр зохион байгууллаа

2017-02-06

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хамтын ажиллагааг дээшлүүлэх, хороодод иргэний танхим хариуцан ажиллахаар шинээр томилогдсон залууст хууль, эрх зүйг танилцуулах үүднээс зохион байгуулсан цасны баяр амжилттай болж өндөрлөлөө.

Уг цасны баярын үеэр олс таталт, чаргатай буухиа, асуулт хариултын АХА тэмцээн болон цасны сүмо барилдаан зэргийг зохион байгуулж, цэвэр агаарт нэг өдрийг өнгөлүүллээ. Уг баярт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн төлөөлөл, 32 хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга нар болон хороодын иргэний танхим хариуцсан ажилчид болон Хурлын ажлын албаны хамт олон оролцлоо.

Харин тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр Төвийн бүсийн хамт олон тэргүүн байр, Баянхошуу бүсийн хамт олон дэд байр эзэлж, Толгойт бүсийнхэн маань удааллаа.

Шинээр сонгогдсон хороодын Иргэдийн нийтийн хурлын дарга нар болон ажилд шинээр томилогдсон хороодын иргэний танхимын ажилтнуудынхаа цаашдын ажилд нь амжилт хүсье












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%